“Гаалийн хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал амжилттай боллоо

Монгол Улсад шинэ үеийн гаалийн алба үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ойд зориулсан “Гаалийн хөгжлийн чиг хандлага” олон улсын онол практикийн бага хурал 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус бага хуралд НҮБ, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, ДГБ, Дотоодыг хамгаалах Их Сургууль, МУИС, Гаалийн байгууллагын төлөөлөл 7 илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Бага хуралд ирүүлсэн бүтээлийг Нэг. Профессор, доктор зэрэгтэй судлаач, Хоёр. Бакалавр, магистр зэрэгтэй судлаач, гаалийн албан хаагч гэсэн ангиллаар дүгнэж, шалгарууллаа.

Нийт 16 монгол, 3 англи дээрх, хамтарсан болон бие даасан нийт 19 бүтээл, 3 илтгэлийг оролцогчдоос ирүүлсэн болно.
Бага хурлыг ГЕГ-ын ХМССТ, ХШҮДАГ, ТОГ, ГБГ, ГХАХ, “Гааль-Бизнес түншлэлийн төв” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний бага хуралд байдлаар 100 гаруй гаалийн ажилтан, судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирж, цахимаар 70 орчим оролцогч хамрагдлаа. Хурлын нийт оролцогчид, бүтээлээ ирүүлсэн гаалийн ажилтнууд, эрдэмтэн, судлаач нартаа талархал илэрхийлье.
Хуралд ирүүлсэн бүтээл, судалгаагаар “Гааль судлал -II” эмхэтгэл хэвлэгдэн гарах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *