Б.Батгэрэл: Улаанбаатар хот дахь гаалийн газарт цахимаар мэдүүлэх иргэний тоо өмнөх оны мөн үеэс 70 хувь өссөн

✅Улаанбаатар хот дахь гаалийн газар нь гаалийн 12 хяналтын бүс, 1 гаалийн тусгай бүс, 28 гаалийн  баталгаат бүс, 2 баталгаат үзэсгэлэнгийн газар, 1 үйлдвэрийн газар, 6 татваргүй барааны дэлгүүрт хяналт тавин ажиллаж байна. Гаальд цахимаар өөрөө мэдүүлэх үйлчилгээг анх Улаанбаатор хот дахь гаалийн газар 2021.01.01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2022 онд нийт 143 ААН, 182 иргэний 7487 гаалийн мэдүүлгээр 536.7 сая ам.долларын статистик үнийн дүн бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт цахимаар хийсэн байна.

✅ 2023 оны эхний 3 сарын байдлаар 111 ААН, 70 иргэн 1952  цахим бүрдүүлэлт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал ААН-ийн цахим бүрдүүлэлт 44 хувь, иргэний цахим бүрдүүлэлт 70 хувь өссөн байна.

✅Цахим бүрдүүлэлт нь ААН, иргэд өөрийн ажлын байр болон байгаа газраасаа гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэх болсон нь гадаад худалдааг хөнгөвчилсөн, бүрдүүлэлтэнд зарцуулах цаг хугацааг хэмнэсэн, нүүр тулсан харилцааг багасгасан эерэг үр дүнгүүд гарч байна.

✅Мөн Улаанбаатар хот дахь гаалийн газрын төв байрны 2 давхарт “Цахимаар өөрөө мэдүүлэх” булан байгуулж 2 компьютер, сканнерыг байрлуулсан нь иргэдэд саадгүй чөлөөтэй цахим бүрдүүлэлт хийх орчинг бүрдүүлж өгсөн байна. Зөвлөгөө авахыг хүсвэл “Барааг өөрөө мэдүүлэх гарын авлага”-ыг QR-ын хамт манай нэг цэгийн үйлчилгээний төвөөс авахаас гадна 21-242617 дугаарт холбогдож лавлах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.  

#ИлТод #Шилэн_гааль #Цахим

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *