Э.ОДБАЯР: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛСНЭЭС ДЭЭШГҮЙ үнийн дүнтэй, ижил төрлийн 2-оос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмжийг ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.24-т нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 ДАХИН, #зөөврийн_компьютерийн хувьд 30 ДАХИН нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ИЖИЛ ТӨРЛИЙН ХОЁРООС ИЛҮҮГҮЙ БАРАА бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмжийг нэмэгдсэн өртгийн албан ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

 “Ижил төрлийн бараа” гэдгийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар “үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, АРИЛЖААНЫ ТАЛААС АЛЬ АЛИНЫГАА ОРЛОЖ ЧАДАХ БАРААГ” ойлгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *