Н.Ганболд: Гаалийн эрэлч нохойн албан хаагчдийн ур чадварыг олон улсад хүлээн зөвшөөрдөг болсон.

✅️Гаалийн эрэлч нохойн сургалтын төв нь мэргэжлийн сургалтын байгууллага болсноороо албан хаагчийн чадамжид суурилсан хөтөлбөр хэрэгжүүлж тус сургалтад суусан албан хаагчдад чадамжийн гэрчилгээ олгоно. 

✅️Чадамжийн гэрчилгээнд мэргэжлийн зэрэг, түвшнийг нь тодорхойлж өгснөөр албан хаагчдын ур чадварыг ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ олон давуу талууд бий болж байна.  

✅️ Гаалийн эрэлч нохойн сургалтын төв  “Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал”-ын дагуу СУРГАГЧ БАГШ-АЛБАНЫ НОХОЙ-ХӨТЛӨГЧИЙН, ХӨТЛӨГЧ-АЛБАНЫ НОХОЙ  гэдэг мэргэжлүүд дээр ажил мэргэжлийн стандартуудыг боловсруулсан. 

✅️Уг стандартуудыг дотоод гадаадын албаны нохой сургах сургалтын хөтөлбөрүүдтэй харьцуулан шинээр боловсруулж батлуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.

#ИлТод #Цахим_гааль #Шилэн_Гааль #Шинэчлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *