Монгол улс дэлхийн гаалийн байгууллагын чуулганд оролцлоо

✅Дэлхийн гаалийн байгууллагын шийдвэр гаргах дээд байгууллага болох Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн 141/142 дугаар чуулган 2023 оны 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Бельгийн Хаант улсын нийслэл Брюссель хотноо боллоо. Чуулганд ДГБ-ын 185 гишүүн орны гаалийн байгууллагын дарга нар оролцож, Монгол Улсаас Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван оролцлоо.

✅Энэхүү ээлжит чуулганыг ДГБ-ын дарга А Ал Калиф (Бахрейн Улсын гаалийн дарга) удирдан явуулж, 2022-2023 оны санхүүгийн жилд хийгдсэн ажлууд болох олон улсын стандартууд, бодлогын баримт бичгүүд, практик зөвлөмжүүдийг хянан үзэж, хэлэлцэж баталсан байна. Үүнд чадавхыг  бэхжүүлэх асуудал, гарал үүсэл, үнэлгээ, барааны ангилал, хууль сахих, сахиулах, худалдааг хөнгөвчлөх асуудал, мөн түүнчлэн төсөв, санхүүгийн асуудлууд хамаарч байна. 

✅Мөн 2022-2025 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг авч хэлэлцэн, технологи ба инновац, ногоон гааль, засаглал ба үүрэг хариуцлага (Governance and Accountability)-ын асуудалд онцгой анхаарал хандуулжээ.

📑 Технологи ба инновацын асуудлын хувьд ДГБ-ын Мэдээллийн стратеги (WCO Data Strategy)-ийг хэрэгжүүлэхэд Мэдээлэл, статистикийн ажлын хэсэг (the Data and Statistics Working Group)-ээс хийсэн ажлыг тус чуулганаас зохих ёсоор үнэлж, энэ чиглэлээр чадавхыг бэхжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр бий болгосныг онцлон тэмдэглэсэн байна. 

🆙Ногоон гаалийн асуудлын хувьд байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч, Ногоон гаалийн арга хэмжээний төлөвлөгөө (the Green Customs Action Plan)-г батлав. 

⚠️Түүнчлэн, газрын тосны хаягдал, Роттердамын конвенцын дагуу хяналт тавьж байгаа зарим бодис, Химийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх, ашиглахыг хориглох, түүнийг устгах тухай конвенцын дагуу бодисуудад тавих, түүний хяналтыг боловсронгуй болгох зорилго бүхий Уялдуулсан системийн 3 зөвлөмжийг баталлаа.

✅Чуулганы төлөөлөгчид шинээр боловсруулсан “Улсын хил эмзэг болох, мөргөлдөөний нөхцөл байдал үүсэх үед авах арга хэмжээний төлөвлөгөө” (WCO Action Plan on Fragile Borders and Conflict-Affected Situations)-г дэмжиж буйгаа илэрхийлж, гаалийн байгууллага ийм нөхцөлтэй зохицон ажиллахад бэлэн байх ёстойг онцлон тэмдэглэсэн байна. 

✅Засаглал ба үүрэг хариуцлага гэдэг асуудлын хувьд энэхүү чуулганаар ДГБ-ын өөрчлөлт шинэчлэлийн төлөвлөгөө (WCO Modernization Plan) боловсруулах ажлын явцтай танилцаж, ДГБ-ын Нарийн бичгийн даргын газраас боловсруулсан Хүйсийн эрх тэгш байдал ба хүмүүсийн ялгаатай байдлыг хүндэтгэх ажлын төлөвлөгөө (the WCO Secretariat Equality and Diversity Work Plan.)-г баталсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *