Оросын холбооны улсын хилийн боомтоор агаарын тээврээр гарах зорчигчийн зайлшгүй мэдүүлэх барааны жагсаалт

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХИЛИЙН БООМТООР АГААРЫН ТЭЭВРЭЭР ГАРАХ ЗОРЧИГЧИЙН ЗАЙЛШГҮЙ МЭДҮҮЛЭХ БАРААНЫ ЖАГСААЛТ 

ХИЛЭЭР ГАРАХ ҮЕД ДАРААХ БАРААГ ЗАЙЛШГҮЙ МЭДҮҮЛЭХ 

  • Бэлэн мөнгө, төлбөрийн хэрэгсэл, аялалын чек $10,000*-тай тэнцэх хэмжээний эсхүл түүнээс илүү үнийн дүнтэй 
  • Төлбөрийн хэрэгсэл (вексель, банкны чек, үнэт цаас) 
  • Соёлын үнэт зүйлс 
  •  Галт зэвсэг, түүний эд анги, сум 
  • Эм бэлдмэл, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, түүний угтвар бодис, хортой болон хүчтэй үйлчилгээтэй бодис агуулсан 
  • Хүний биеийн биологийн материалын дээж сорьц 
  • Шифр бүхий (криптографик) хэрэгсэл 
  •  Байгалийн эрдэс чулуулаг болон эртний ховор эд өлгийн зүйлс 
  • Ховордсон амьтан, ургамлын гаралтай эд зүйлс (CITES), зэрлэг амьтан, ургамал 
  • Ховордсон амьтан, ургамал (Улаан номонд орсон) 
*️⃣

 Валют, төлбөрийн хэрэгслийг мэдүүлэхдээ үнийн дүн нь $100,000-аас илүү бол түүний гарал үүслийг нотлох бичиг баримт шаардагдана. 

*️⃣

 2022.03.02-ны өдрөөс эхлэн $10,000-аас илүү үнийн дүнтэй бэлэн гадаад валют, төлбөрийн хэрэгслийг хилээр гаргахыг хориглосон. Валютын ханшийг тухайн үеийн Оросын Төв банкнаас зарласан ханшаар тооцно. 

*️⃣

 Барааны үнийн болон жингийн норм хэтрүүлэх, түүнчлэн бэлэн мөнгө болон төлбөрийн хэрэгслийг зохих журмын дагуу мэдүүлэгүй нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *