Зорчигчийн хувийн хэрэглээний эм, бэлдмэлийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэх

Эм бэлдмэлд агуулагдаж байгаа бодисыг судлах, түүнд мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис*, хүчтэй үйлчилгээтэй болон хортой бодис** агуулагдаж байгаа эсэхийг мэдэх

Эм бэлдмэл, мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис, хүчтэй үйлчилгээтэй болон хортой бодис АГУУЛСАН (тоо хэмжээнээс үл хамаарна). НЭН ШААРДЛАГАТАЙ

-Эм бэлдмэлийн нэршил, тоо хэмжээ, түүний хэрэглэх эмнэлгийн заавар бүхий нотлох бичиг баримт шаардагдана. Бичиг баримтыг орос хэл дээр эсхүл баталгаат орчуулга хийгдсэн байх.

-Зорчигчийн гаалийн мэдүүлгээр зайлшгүй мэдүүлэх

Эм бэлдмэл, мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис, хүчтэй үйлчилгээтэй болон хортой бодис АГУУЛААГҮЙ

-ОХУ-д бүртгэгдсэн эсхүл бүртгэгдээгүй эм бэлдмэлийг гаалийн байгууллагад аливаа бичиг баримт, зөвшөөрөл гаргаж өгөхгүй хилээр оруулах, гаргахыг зөвшөөрнө (зөвхөн, тухайн бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний зорилгоор хилээр нэвтрэх тохиолдолд)

-Зайлшгүй мэдүүлэх шаардлагагүй

АНХААР Хэдийгээр улс орон бүр өөрийн хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон хүчтэй үйлчилгээтэй бодисын жагсаалттай байдаг боловч зайлшгүй ОХУ-ын холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө авах нь зүйтэй.

*ЕАЭЗХ-ны 2015.04.21-ний өдрийн 30-р тогтоолоор мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон хүчтэй үйлчилгээтэй бодис, угтвар бодисын жагсаалт батлагдсан.

** ОХУ-ын ЗГ-ын 2007.12.29-ний өдрийн 964-р тогтоолоор хүчтэй үйлчилгээтэй бодисын жагсаалт батлагдсан.

***ЕАЭЗХ-ны Гаалийн тухай хуулийн 256-р заалт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *