Гаалийн харилцаанд оролцогч та гаальд цахимаар бараагаа мэдүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу

ГЕГ-аас ИМПОРТЫН БАРААНЫ бичиг баримтын бүрдүүлэлтийг УЛААНБААТАР ХОТОД НЭГ ЦЭГТ төвлөрүүлэх цахим үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлж 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн ГААЛИЙН БҮХ ГАЗАР, ХОРООДЫГ хамруулсан.

Гадаад худалдаанд оролцогч нар гаалийн мэдүүлгийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ӨӨРӨӨ МЭДҮҮЛЭХ эсхүл гаалийн ЗУУЧЛАГЧААР ДАМЖУУЛЖ нөхөн бичиж гаалийн байгууллагын CAIS системд илгээнэ. Илгээхдээ горимын дагуу шаардлагатай бичиг баримтыг PDF ФАЙЛААР ХАВСАРГАНА.

Таны гаальд мэдүүлсэн барааны бичиг баримтын шалгалтыг цахимаар, хийж байгаа учраас PDF ФАЙЛААР ХАВСАРГАСАН баримтуудаа илгээхийн өмнө

Горимын дагуу шаардагдах бичиг баримтууд бүрэн гүйцэт байгаа эсэх;

Хавсаргах бичиг баримтуудаа PDF файл болгохдоо тод, текст бүрийг унших боломжтой байгаа эсэхийг дахин нягтлаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *