Мод, модон материалыг импортлох, экспортлоход ямар шаардлага тавигддаг вэ?

“Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль” шаардлагыг хангасан байна.

БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ

ИМПОРТ

1.Гаалийн ерөнхий газарт хандсан хүсэлт. Үүнд: Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, нэвтрүүлэх хилийн боомт, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, сав, баглаа боодол, боловсруулсан байдал, хаяг шошго тодорхой бичсэн байх

2.Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх /хуулбар/

3.Худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг /Орос, англи хэлээр бичигдсэнээс бусад тохиолдолд монгол хэл дээр баталгаат орчуулгаар орчуулсан байх/

4.Шаардлагатай тохиолдолд хууль, журмын дагуу импортын өмнөх эрсдлийн хянан магадлагаа хийлгэсэн дүгнэлт

5.Ургамлын хортон, шавж устгах ариутгал хийлгэсэн баримт бичиг

ЭКСПОРТ

1.Гаалийн ерөнхий газарт хандсан хүсэлт. Үүнд: Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, нэвтрүүлэх хилийн боомт, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, сав, баглаа боодол, боловсруулсан байдал, хаяг шошго тодорхой бичсэн байх

2.Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх /хуулбар/

3.Худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг /Орос, англи хэлээр бичигдсэнээс бусад тохиолдолд монгол хэл дээр баталгаат орчуулгаар орчуулсан байх/

4.Ургамлын хортон шавьж устгах ариутгал хийсэн акт

5.Байгалийн ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийг гадаадад гаргах зөвшөөрөл

6.Гарал үүслийн гэрчилгээ

7.Сав баглаа боодлын мэдээлэл /тоо хэмжээ/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *