Дэлхийн Гаалийн Байгууллага, Европын Холбооны Татвар, Гаалийн газар хамтран “Гаалийн байгууллагын эмэгтэй албан хаагчид” сэдэвт цахим арга хэмжээг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын нийт 200 гаруй албан хаагчид оролцсон бөгөөд “Удирдагчдын гол үнэт зүйлс”, “Байгууллагын хүйсийн тэгш байдлыг хангах” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн сайн туршлагын талаар хуваалцсан.
“Удирдагчдын үнэт зүйлс” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр оролцогчид байгууллагын дээд шатны удирдлагатай харилцах харилцаа, байгууллагын соёл жендэрийн тэгш байдал, хүн бүрийн оролцоонд нөлөөлдөг бөгөөд бүх ажилтнуудад хязгаарлалт тогтоодог болохыг цохон тэмдэглэв. Хүний нөөцийн менежмент, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх шилдэг туршлагыг сурталчлах, менторшип хөтөлбөрүүдэд суурилсан эмпати (өөрийгөө бусдын оронд тавьж чаддаг хүн) чадвар нь өргөн цар хүрээнд манлайлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд гол хүчин зүйл болдог.
“Хүйсийн тэгш байдал, хүн бүрийн оролцоог хангах замаар байгууллагын соёлыг өөрчлөх нь” сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр гаалийн байгууллагын эмэгтэй албан хаагчдын ажил, хувийн амьдралыг тэнцвэржүүлэх, ажлын амжилтыг ахиулах, мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх нь чухал болохыг онцолсон бөгөөд ухаалаг технологи, дижитал шийдлийг ашиглах замаар эмэгтэй худалдаа эрхлэгчдийн оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг дурьдав.
Дэлхийн гаалийн байгууллага болон гишүүн орны гаалийн байгууллагууд уг цахим арга хэмжээний үеэр гаалийн салбарт хүйсийн тэгш байдал, олон талт байдлыг ахиулах, дэмжих чиглэлээр тууштай ажиллахаа дахин илэрхийлсэн бөгөөд уг шинэ нетворкинг нь гаалийн салбарт хүйсийн тэгш байдлын талаарх оновчтой ойлголт, мэдлэгийг түгээх ажлыг бодлогын зохицуулалттайгаар зохион байгуулах, түүнчлэн ахлах-удирдлагын түвшинд уг ажлын биелэлтэд хяналт тавих, стратегийн үүрэг гүйцэтгэх ёстой.
“Гаалийн байгууллагын эмэгтэй албан хаагчид” арга хэмжээний төгсгөлд Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Кунио Микурия “Хүн болгон өөр өөр үзэл бодол, шинэ санааг гарган ажлын байран дахь олон талт байдал, хувь хүний оролцоог дэмжих нь инновацийг бий болгож байгууллагын гүйцэтгэлийг сайжруулдаг” хэмээгээд гишүүн орны гаалийн байгууллагуудыг өөрсдийн байгууллагын үйл ажиллагаанд хүйсийн тэгш байдал, оролцоог ханган ажиллахыг уриалсан юм.