ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ХАМТАРСАН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН

 Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд байгуулсан химийн болон тэсэрч дэлбэрэх бодист  магадлан шинжилгээ хийлгэх  шийдвэр гаргах, бараанаас сорьц дээж, сорьц авах, шинжилгээний үр дүн болон лабораторийн дүгнэлт гаргах үйл ажиллагаатай  холбоотой харилцааг зохицуулах  хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг дүгнэх, гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, гаалийн хууль тогтоомж, гаалийн байгууллагаас дэвшүүлэн тавьж байгаа зорилт, гаалийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтарсан анхдугаар зөвлөгөөнийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Оюу” танхимд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын   дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Гаалийн төв лабораторийн эрхлэгч С.Цэрэнчимэд, Орхон аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Майдармаа Эрсдлийн удирдлагын хэлтсийн ГУАБ Г.Энхтайван, ГУБ Э.Алтанзул, Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын ГУАБ Л.Очгэрэл, Мэдээлийн технологийн төвийн ГУАБ Ц.Жадамбаа, Гаалийн төв лабораторийн шинжээч ГУБ Б. Мөнхцацрал,  Орхон аймаг дахь гаалийн газрын  15 гаалийн улсын байцаагч, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д. Эрдэнэцогт, санхүү эдийн засаг  хариуцсан  дэд захирал  Ж. Эрдэнэбилэг,  Чанар, хяналтын хэлтэс, Худалдаа  хангамжийн хэлтэс болон  бусад гаалийн харилцаанд оролцогч цех, тасгийн  23 мэргэжилтэн оролцов. Зөвлөгөөнийг  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээж үг хэлж,  хамтарсан гэрээний ач холбогдол, гаалийн байгууллагын гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хийж буй ажлыг онцлон тэмдэглэв.

Анхдугаар зөвлөгөөнд оролцогчдод  ГЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч  “Итгэмжлэгдсэн эдийн засгийн операторын тухай ойлголт, шалгуур, ач холбогдол, бусад орнуудад нэвтрүүлсэн байдал”, гаалийн улсын байцаагч Ж.Цэрэннамжил “Гаалийн байгууллагаас  гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн жишээн дээр”, Гаалийн төв лабораторийн эрхлэгч С.Цэрэнчимэд “Гаалийн төв лабораторийн хэрэгжүүлж буй арга хэмжээ”, ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын ГУАБ Л.Очгэрэл “3өрчлийн тухай хууль, гаалийн зөрчлийг шийдвэрлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, хууль сахилтад анхаарч ажиллах, гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө. Мөн Содсофт ХХКийн захирал, Мэдээллийн технологийн  аудитор С.Эрхэмбаяр “Химийн бодисын хор аюулгүйн лавлах  мэдээлэл, боловсруулах, мэдээллийн сангаас хайх, үр дүнг шүүх” сэдвээр онлайн сургалтыг зохион байгууллаа.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн лабораоторийн чанар ба аргачлалын мэргэжилтэн Н.Хандсүрэн Гаалийн ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2014-2017 оны хамтарсан 5/325-14 тоот гэрээний хэрэгжилтболонач холбогдолын талаарх тайланг танилцуулж, мэдээлэл хийж, хамтарсан гэрээ хэрэгжсэнээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн химийн болон тэсэрч дэлбэрэхбодисын гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах цаг хугацаа 3-7 дахин хэмнэгдэж, гадаад худалдааны үйл ажиллагаа хөнгөвчлөгдөж, компанийн зардал жилд дундажаар 23,9 сая төгрөг, анхдагч гэрээнээс хойш нийт 140,7 сая төгрөгөөр хэмнэгдэж, гаалийн байгууллагаас хууль ёсны худалдааг дэмжиж буй ажил болсоныг дүгнэн хэллээ.  

ГЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд байгуулсан химийн бодис, бэлдмэлд магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргах, бараанаас сорьц дээж, загвар авах, шинжилгээний үр дүн болон лабораторийн дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах хамтран ажиллах 5/325-14 тоот гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сард дууссан тул гэрээний хэрэгжилтийг дүгнэж, гэрээний төслийг шинэчлэн боловсруулж, гэрээнд  Гаалийн ерөнхий газрын дэд дарга  Ё.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Хамтарсан анхдугаар зөвлөгөөний төсгөлд оролцогчид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрик болон Хүдрийн ил уурхайн  үйл ажиллагаатай танилцлаа.

Хамтарсан анхдугаар зөвлөгөөн гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн хууль тогтоомжийг сурталчлахад болон гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *