“ТИР ТЭЭВРИЙН ХЯНАЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон Улсын автотээврийн холбоо/ IRU/, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо / NARTAM/-аас “Тир тээврийн хяналт, зохицуулалт” сэдвийн хүрээнд сургалтыг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт 2017 оны 03 дугаар сарын 31-нд зохион байгуулав. Сургалтад Сэлэнгэ, Дархан, Орхон дахь гаалийн газрын ГУБ нар оролцсон бөгөөд  0830– 1600 цагийн хооронд Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын хурлын танхимд болсон.

Тус газраас дараах бүрэлдэхүүнтэй сургалтанд хамрагдсан. Үүнд: гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ Ц.Эрдэнэзаяа, гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан ГУБ Б.Болормаа, Х.Мэндсайхан нар хамрагдав. Нийт оролцогчдод гэрчилгээ олгосон.

Сургалтын сэдэв:

  1. Тир системийн талаарх ерөнхий ойлголт
  2. Тир тээвэрлэлтийг эхлүүлэх,гаалийн хилээр нэвтрүүлэх, дуусгавар болгох талаар практик дадлага хийх
  3. ОХУ-ын хилийн боомтын талаар туршлага хуваалцах.
  4. “Тир”- ийн баталгаат тээврийн хэрэгсэл, гаалийн хяналт шалгалт хийх, гаалийн тэмдэглэгээ хийх
  5. “Тир”-д ашигладаг мэдээллийн технологийн хэрэгслүүд:
  • Тир ажиллагаа дуусгавар болсон тухай бодит мэдээллийг дамжуулах програм /RTS/
  • Тир-Гаалийн цахим урьдчилсан цахим мэдүүлэг/ TIR-EPD/ болон мэдээллийг дамжуулах

Сургалтыг дараах бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Үүнд:

  1. Олон Улсын автотээврийн холбоо/ IRU/-ны мэргэжилтэн Татьяана Рэй-Беллет
  2. Олон Улсын автотээврийн холбоо/ IRU/-ны мэргэжилтэн Назиф Булут
  3. Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо /NARTAM/-ын гүйцэтгэх захирал Д.Наранпүрэв
  4.  
  5. ОХУ-ын Сибирийн гаалийн Гаалийн хяналт, үйл ажиллагааны хэлтсийн. ахлах байцаагч Аверянова.Т.Н
  6. БНХАУ болон Зүүн хойд Азийн зөвлөгч Man Sun

     

     

     

    Сургалтаар нийт оролцогчдод дараах гарын авлагыг бэлтгэн тараасан. Үүнд:

  7. Тир дэвтэр бөглөх гарын авлага
  8. Тир тээвэрлэлтийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбоотой хяналтын зааварчилгаа
  9. Тир системийн талаарх мэдээлэл
  10. Сургалтын материал болон бусад мэдээ, мэдээлэл                                                                         Тус гаалийн газрын гаалийн улсын байцаагч нартгаалийн улсын байцаагч Г.Болормаа, Ц.Эрдэнэзаяа нар Тир системийн үндсэн ойлголгазар зүйн хүрээ, гаалийн байгууллагын Тир системийн ач холбогдол, бүс нутаг дахь тээвэр, худалдааны өнөөгийн байдал, Тиртээврийн гаалийн хяналт алгалт хийхэд анхаарах зүйлс болон тээврийн Тир ажиллагаа дуусгавар болсон тухай бодит мэдээллийг дамжуулах програм /RTS/ болон Тир-Гаалийн цахим урьдчилсан цахим мэдүүлэг/ TIR-EPD/- т мэдээллийг , зөв дамжуулах талаар “ Тир тээврийн хяналт ба зохицуулалт” сэдэвт сургалт 2017 оны 4-р сарын 11-ний өдөрзохион байгуулж, тодорхой мэдээлэл өгч жишээн дээр тайлбарласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *