БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС БОЛОН МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын гаалийн байгууллагын хооронд Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийн хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд гарыг үсэг зурах арга хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний үеэр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Солонгосын гаалийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Солонгос болон Монгол Улсын гаалийн байгууллага тус хөтөлбөрийн талаарх танилцуулгыг хийж, харилцан ярилцаж, туршлага солилцов.

           “Итгэмжлэгдсэн Аж Ахуйн Нэгжийн хөтөлбөрийн хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Солонгосын гаалийн байгууллагын Аудитын бодлогын газрын дарга ноён Young Shik Kim, ГЕГ-ын Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн нар гарын үсэг зурлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *