МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН НАЙМДУГААР ХУДАЛДААНЫ ПРОТОКОЛЫН ХҮРЭЭНД ХАМТАРСАН ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХУРАЛДААН БОЛЛОО

Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөөгөөр ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хамтарсан шалгалтын ажлыг эрчимжүүлэх хуралдаанаар “Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх туршилтыг хэрэгжүүлэх төсөл”-ийг харилцан тохиролцлоо.

БНХАУ-ын гаалийн байгууллагыг төлөөлж ГЕГ-ын Хяналт шалгалтын газрын Барааны хяналтын хэлтсийн орлогч дарга Ма Же, ГЕГ-ын цахим боомтын мэдээллийн төвийн системийн инженер Жан Ци Фе, Хөх хотын гаалийн Хяналт, шалгалтын газрын дарга Жан Ран тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцсон.

“Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх туршилтыг хэрэгжүүлэх төсөл”-д харилцан хүлээн зөвшөөрөх барааны нэр төрлийг Замын-Үүд дэх гаалийн газар, БНХАУ-ын Эрээний гаалийн газрын улирал тутмын уулзалтаар тохиролцож байхаар тусгалаа.

Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг болон мэдээллийн технологийн төвийн ажилтнууд хамтарсан манифестыг цахимаар солилцох туршилтыг БНХАУ-ын мэдээлийн технолгийн төвийн ажилтнуудтай хамтран хийж, гарч буй алдааг илрүүлэн, тухайн алдааг шийдвэрлэх арга замыг олж, 2018 оны 01 сарын 01-ний өдөр ачааны манифестын 20 төрлийн өгөгдөл бүхий цахим мэдээллийг харилцан солилцохоор шийдвэрлэсэн.

Ухаалаг ломбыг гаалийн хяналтад ашиглаж байгаа талаар БНХАУ-ын Чуньцин хотын гаалийн байгууллагаас танилцуулга хийж, хоёр тал Ухаалаг ломбыг Харилцан хүлээн зөвшөөрсөн барааны мэдээллийг харилцан солилцоход ашиглах боломжтой гэж үзэж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс туршилтаар ашиглаж эхлэхээр болов.

Мөн БНХАУ-ын Эрээн боомтын Ачааны автотээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боомт, Суудлын автотээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боомтуудын автотээврийн хэрэгслийн бүртгэлийн систем, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *