Замын-Үүд дэх гаалийн газраас гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхэд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх хууль тогтоомжийг албан хаагчдад сурталчлах зорилгоор УПЕГ-аас 3 сарын хугацаатай зохион байгуулсан “Хүүхэд бүрийн төлөө” уриатай “Хүүхдийн эрх” аянд нэгдлээ. Аяны хүрээнд “Хүүхдийн эрхийг хамгаалах” чиглэлээр бэлтгэн явуулж буй нөлөөллийн контентуудаас шаардлагатай контент, подкастуудыг албан хаагчдадаа мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, “ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ, ХОХИРОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ХҮН БҮХНИЙ ҮҮРЭГ” подкаст, “ХҮҮХДИЙНХЭЭ ЭРХИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙЖ, СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙЛГАХЫН ТУЛД БҮГД ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ” нөлөөллийн контент, “ХҮҮХЭД ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ХАМТ БАЙХ ЭРХТЭЙ” нөлөөллийн контент “ХҮҮХДИЙН ХАМГААЛУУЛАХ ЭРХИЙН ТАЛААРХ” подкаст, “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” үндэсний хөдөлгөөн гэх мэт.
Мөн “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, “Хар тамхины эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан 5 сарын 27-ны өдөр сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 10-12-р ангийн 3 багш, 95 сурагчид “Хар тамхины хор уршиг” сэдвээр 1 цагийн танхимын сургалтыг амжилттай зохион байллаа. УПЕГ-аас зохион байгуулж буй “Хүүхэд бүрийн төлөө” уриатай “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд Замын-Үүд сумын Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газар, Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар болон төрийн байгууллагууд хамтран “Хүүхэд хүмүүжил 2022” нэгдсэн аяныг зохион байгуулсан юм. Аяны хүрээнд зохион байгуулагдсан танин мэдэхүйн АХА асуулт хариултын тэмцээнд тус газрын 7 албан хаагч оролцон гаалийн улсын байцаагч С.Нямсүрэн дэд байр эзэлсэн байна.