-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
Бүтэц зохион байгуулалт
Зорилго, зорилт
Түүхэн замнал
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Ил тод байдал
ХОЛБОО БАРИХ
Цахим шуудан
Published by
Editor
on
September 20, 2022
“ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2022” ХАМТАРСАН УУЛЗАЛТАД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН 150 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргаснаас хойш есөн сар өнгөрчээ. Энэ хугацаанд гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулах, цаашид бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний саналыг боловсруулах зорилгоор “ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2022” хамтарсан уулзалтыг “Хариуцлагатай бизнес-Хөгжлийн гарц” уриан дор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран өнөөдөр (2022.09.20) зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтад Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцсон.
Уулзалтаар “Гаалийн үнэ, үнэлгээ (БТКУС)”, “Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналт”, “Эрүүл ахуй, хүнсний чанар, стандартын хяналт, “Гаалийн төв лаборатори”, “Тарифын бус хязгаарлалт” гэсэн 5 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, гаалийн харилцаанд оролцогчдоос тавьсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцож ярилцсан бөгөөд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.
Views:
4
Editor
Related posts
November 18, 2024
Read more
November 18, 2024
Боомтын шинэчлэлийн үр дүн замын-үүд боомтод
Read more
November 18, 2024
Хилийн боомтуудын 2024 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь
Read more
BUY NOW
0