АХМАД ГААЛЬЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Орхон аймаг дахь гаалийн газар  үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан гаалийн байгууллагад ажиллаж байгаад  өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа 2018 оны  01 дүгээр сарын 30ы өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


Хүндэтгэлийн арга хэмжээг нээж газрын дарга Б.Майдармаа  ахмадуудынхаа улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр, ажил хөдөлмөрийн болон амьдралын арвин туршлагаа залуу үед үлгэр дуурайл болон өвлөн үлдэх учиртайг онцлон тэмдэглэж, тус гаалийн газрын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцууллаа.  Хүрэлцэн ирсэн ахмадуудад гарын бэлэг /тавгийн идээ/ гардуулж, ахмад гаальчид  “Гаалийн байгууллагатай холбогдсон он жилүүд” сэдэвт сонирхолтой ярилцлагыг  өрнүүлж,  залуу гаальчдад сургаалын үг  айлдаж  үнэтэй зөвлөгөө өгсөн  сайхан арга хэмжээ болж өндөрлөв.

Байгууллагын ахмадын зөвлөлөөс 2017 онд хийсэн ажлын тайлан, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн зөвлөлдөж, хүрэлцэн ирсэн ахмадуудын дунд  “Хэн сайн цай хураах вэ” хөгжөөнт тоглоомыг зохион байгуулж ахмад гаальчин Г.Даваадэмбэрэл  10 цай хурааснаар тоглолтыг тэргүүлэн  нэг  өдрийг  хөгжилдөн өнгөрүүлж, цаашид ахмадын зөвлөлөөс санаачлан улирал бүр тодорхой арга хэмжээ зохион байгуулж ажиллахаар болов.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *