ГААЛЬЧИД “БАЙГАЛЬ ХОГИЙН САВ БИШ….” АЯНД НЭГДЭВ

Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Хот тохижуулах газраас Эрдэнэт хотын иргэд болон аж ахуй нэгж байгууллагуудад Монгол Улсын “Хог хаягдлын тухай” хууль, тогтоомж журмыг сурталчлах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, бохирдолгүй цэвэр орчинг бий болгох, хоггүй цэвэр орчинд амьдрах, зугаалах соёлыг түгээн дэлгэрүүлэх, ухамсарт сэтгэхүйд нь нөлөөлөх, хэвшүүлэх, хандлагыг өөрчлөх зорилгоор 2018 оны  05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Байгаль хогийн сав биш….” аянд тус гаалийн газрын ажилтан, ажиллагсад идэвхтэй оролцлоо.


  Аяны хүрээнд Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа  явуулж буй төрийн болон төрийн бус нийт 50 байгууллагын 1023 албан хаагчдын дунд явган аялал, спортын 3 төрлийн тэмцээн, орчин тойрноо цэвэрлэх, уралдааныг зарлаж, тус гаалийн газар шагналт байранд шалгаран  “Байгальд ээлтэй хамт олон”  батламжийг  гардан авсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *