Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3. “Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороо нь бие даасан, хараат бус зарчмаар ажиллана.” Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно.” гэж заасан.
Монгол Улсын үндэсний болон нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэх эгнээндээ 2, 000 гаруй албан хаагчдыг нэгтгэсэн Төрийн тусгай ангилалд багтах Гаалийн байгууллагын “Ёс зүйн дэд хороо”-г нийт албан хаагчдыг оролцуулан гурван шатны санал хураалтаар хамгийн их санал авсан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.
ГЕГ-ын Ёс зүйн дэд хорооны анхны хурал 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, санал хураалт явуулан дэд хорооны даргаар Д.Цэндсүрэн (ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч), нарийн бичгийн даргаар Б.Батбилэг (ЧХОУНБГГ) нарыг сонголоо.
ГЕГ-ын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал шинээр байгуулагдсан ГЕГ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, хамт олны олонхын саналаар хорооны гишүүн болсонд баяр хүргэхийн зэрэгцээ хэрэгжүүлэх, хийх ажлын талаар харилцан санал солилцлоо.
Views:
0