Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар Монголын эм зүйн байгууллагуудын “Эм” нэгдсэн холбоотой хамтран “Эмийн чанар, аюулгүй байдал, хяналт ” сэдвээр эм ханган нийлүүлэгч тусгай зөвшөөрөл бүхий 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар гаалийн улсын байцаагч М.Долгион “Монгол Улсын хилээр нэвтрэх эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хяналт”, гаалийн улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин “Гаалийн бүрдүүлэлт, мэдүүлэг, үнэ, үнэлгээ”, Монголын эм зүйн байгууллагуудын “Эм” нэгдсэн холбооны захирал, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, доктор, профессор Д.Энхжаргал “Эмийн чанар, аюулгүй байдлын асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьсан бөгөөд оролцогчдоос эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, хяналтын явцад гарч байгаа нийтлэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, тээвэрлэлт, хадгалалтын стандарт, горим нөхцөл, цахим гаалийн бүрдүүлэлт, худалдааг хөнгөвчлөх асуудлын хүрээнд зарим үйлчилгээг шуурхай хүргэх зэргээр асуулт асууж, санал солилцож, цаашид гаалийн байгууллагатай ажлын уялдааг улам сайжруулж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Views:
0