Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс “Чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэх сургалт”-ыг 2024 оны 04 дүгаар сарын 04-09-ний ажлын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ сургалтад ГЕГ-ын дэргэдэх эрэлч нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах, Гаалийн улсын байцаагч Н.Ганболд нар амжилттай хамрагдаж, үнэлгээний арга зүйг эзэмшин гэрчилгээгээ гардан авлаа.
Энэ нь гаалийн байгууллагын Эрэлч нохойн сургалтын төв-ийн сургагч багш нар нохой сургалтын чиглэлээр үнэлгээ өгөх эрх бүхий албан хаагч болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Views:
1