Олон Улсын Валютын Сан (IMF)-гийн Санхүүгийн асуудал эрхэлсэн Зөвлөх ноён ТОМАС ХАНСЕН 2024 оны 04 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд “Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны дэвшилтэд арга техник” сэдэвт гаалийн байгууллагын албан хаагч нарын чадавхыг дээшлүүлэх семинарыг Гаалийн ерөнхий газарт амжилттай зохион байгууллаа.
– Сургалтыг бодит кейс дээр суурилан практик дасгал хэлбэрээр асуудлыг шалган шийдвэрлэх арга зүйд суурилан явуулснаараа бусад сургалтаас онцлог боллоо.
– Цаашид гаалийн албан хаагч нарыг тусгайлан мэргэшүүлэх чиглэлээр төлөвлөн ажиллаж байна.