Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах, мэргэжилтнийг сургаж бэлтгэх, чадавхжуулахад харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Хөдөө, Аж Ахуйн Их Сургуулийн хооронд 2024 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр хамтын ажиллагааны ”Санамж бичиг” байгууллаа.
Талууд санамж бичгийн хүрээнд боловсон хүчний чадавхыг дээшлүүлж, давтан сургах дадлагажуулах, шууд хэрэглэх ургамлын гаралтай барааны ариутгал, халдваргүйжүүлэлтийн орчин үеийн арга аргачлалыг хамтран судлах, хамтарсан онол практикийн болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Тус арга хэмжээнд ХААИС-ийн Сургалт, цахим шилжилтийн бодлогын газрын захирал, доктор, дэд профессор Г.Энхбаяр, Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор, дэд профессор Б.Энхжаргал нар оролцсон бөгөөд “Гаалийн шинэчлэлийн хүрээнд Хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах боломж, тулгамдаж буй асуудал” сэдвээр Хорио цээрийн хэлтсийн ГУАБ Т.Төмөрбаатар, “Хамтын ажиллагааны боломжийн тухай” ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор, дэд профессор Э.Төмөртогтох нарын мэдээллийг сонсож, хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Views:
1