Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Гаалийн дарга нарын 25 дахь дээд хэмжээний хуралдааны үеэр ГЕГ-ын дарга, Бригадын Генерал Р.Отгонжаргал Камбож, БНСУ, Япон, Австрали Улсын Гаалийн дарга нартай хоёр талт уулзалт хийж, гаалийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Мөн ДГБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Ази, Номхон Далайн бүс нутгийн Чадавхыг Бэхжүүлэх Төвийн дарга, Бүс нутгийн Зөрчлийн мэдээлэл солилцох төвийн дарга нартай уулзаж, Монгол Улсын Гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй шинэчлэлт, өөрчлөлтийн талаар санал солилцож, бүс нутаг болон ДГБ-ын түвшинд өөрсдийн сайн туршлагыг хуваалцах, эдгээр байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээ, санаачилгад идэвхтэй оролцохоо илэрхийллээ.
Views:
0