Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Гаалийн дарга нарын 25 дахь дээд хэмжээний хуралдааны үеэр ГЕГ-ын дарга, Бригадын Генерал Р.Отгонжаргал Тайландын Хаант Улсын Гаалийн Байгууллагын дарга Ноён Тераж Атанаваничтай “Гаалийн хэргийн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туслалцах” санамж бичгийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгууллаа. Хоёр орны Гаалийн байгууллагын дарга нар хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд ойрын үед уулзаж, цаашдын ажлаа төлөвлөхөөр боллоо