АНУ-ын ЭСЯ-аас Монгол Улсын гаалийн байгууллага болон Оюуны өмчийн газрын албан хаагч нарыг чадавхижуулах “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад АНУ-ын Нью Йорк мужийн Зүүн дүүргийн шүүхийн шүүгч Пэгги Күо, Патент, барааны тэмдгийн газрын Олон улсын харилцаа, бодлогын албаны Хуулийн хэлтсийн өмгөөлөгч-хуульч Марк Абумери, Аюулгүй байдлын мөрдөн шалгах албаны дэргэдэх Олон улсын Компьютер хаак, Оюуны өмчийн газрын тусгай төлөөлөгч Томас Софиа, Аюулгүй байдлын мөрдөн шалгах албаны Гуанжоу дэх Бүсийн дэд атташе Адам Жефферсон, Аюулгүй байдлын мөрдөн шалгах албаны Бээжин дэх Бүсийн дэд атташе Стивин Тимминс нар цахим орчин дахь эрхийн зөрчил, хуурамч барааг онилох, хуурамч барааг таних, хуурамч эмийн хил дамнасан худалдааг илрүүлж, таслан зогсоосон тодорхой тохиолдолд үндэслэн танилцуулга хийсэн.
Views:
0