Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ийн хүрээнд Гаалийн Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөрийг сайжруулах, тогтвортой болгох үндэсний семинар 2024 оны 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Худалдааг хөнгөвчлөх нэгдмэл стратегиудыг бий болгох, гаалийн хяналтыг оновчтой хэрэгжүүлэхэд чиглэсэн Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийн үндсэн зарчмуудын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх техникийн семинар юм.
Семинарын зорилтын хүрээнд:
• Олон түвшний гаалийн итгэмжлэлийн шалгуурыг боловсруулахад бусад улс орнуудын туршлагыг судлах, боломжит операторууд энэхүү хөтөлбөрийн үр дүнг хүртэх, үр ашигтай, үр дүнтэй Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
• Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бизнес, мэдээллийн үйл явцыг уялдуулахад өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж буй арга, хэрэгслийн талаарх мэдлэгийг хуваалцах юм. Мөн Монгол, БНХАУ, БНСУ, Филиппин улсууд туршлагаа танилцуулж байна.
Энэхүү арга хэмжээнд Хувийн хэвшил, Гааль, ГХЯ, ЭЗХЯ, хөгжлийн түншлэгч байгууллагын 60 оролцогч танхимаар, 20 оролцогч цахимаар оролцож байна.
Views:
0