Уулзалтын зорилго нь улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлууд, тус гаалийн газраар үйлчлүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжээс авсан “Хэрэглэгчийн үнэлгээний судалгаа”-ны үр дүн, гомдол мэдээллийн шийдвэрлэлтийг хангах, албан хаагчдад тулгамдаж буй болзошгүй эрсдлийн талаар мэдээлэл хүргэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн юм.
Гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч, иргэн аж ахуйн нэгжүүдэд хандсан үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналт шалгалтын үйл ажиллагаа, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, албан хаагчдын ёс зүй, дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр ГЕГ-ын чиглэл хариуцсан дарга нар хугацаатай үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллахаар боллоо.
Views:
1