Стандарт, хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ, тохирлын гэрчилгээг олгох эрх бүхий байгууллага болох итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, тохирлын баталгаажуулалтад хамрагдсан барааны талаарх мэдээллийг цахимаар солилцох асуудлаар ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван, Стандарт хэмжилзүйн газрын дарга С.Батбаатар нар болон бусад албаны хүмүүс өчигдөр (2024.05.09) уулзлаа.
Уулзалтаар стандарт, техникийн тохирлын зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэл, цахимжуулалт, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, лабораторийн шинжилгээ, дүгнэлт, сургалттай холбоотой асуудлаар санал солилцсон байна. Цаашид хоёр байгууллагын хооронд мэдээллийг цахимаар солилцох боломжийг судлах, том оврын чиргүүл, экспортын уул уурхайн бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, талбайн стандарттай холбоотой мэдээллийг тодруулж, гаалийн байгууллагад хүргүүлэхээр тохиролцлоо.
Views:
0