Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ” (ITDM) төслийг өнгөрсөн оны 6 дугаар сараас эхлүүлэн, албан ёсны нээлтээ 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хийлээ. Энэ төсөл нь гадаад худалдааг төрөлжүүлэх, тогтвортой хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжих зорилготой юм. Тухайлбал, Европын Холбоо болон бүс нутгийн зах зээлд Монгол Улсын уул уурхайн бус байгалийн гаралтай бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой шинэлэг салбаруудад онцгой анхаарч дэмжлэг үзүүлэх юм.
Өчигдөр зохион байгуулагдсан “Европын холбооны худалдааны өдөр 2024” арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Стандарт хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Экспортын кластерууд, Экспортын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, Гаалийн ерөнхий газрын дэд дарга болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын үеэр “Худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааны бодлогын хэтийн төлөв”, “Экспортын хөгжил, хувийн хэвшлийн хэтийн төлөвийн талаарх салбар хуралдаан зохион байгуулагдаж оролцогч талууд санал бодлоо илэрхийлж, мэдээлэл солилцсон байна.
Views:
0