Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хооронд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны протокол”-ын хэрэгжилтийг хангуулах, хил дамнан халдварлах зоонозын өвчний эрсдэлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа. (2024.05.16-17)
Уг арга хэмжээнд Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хэлтэс, Монгол Улсын Зоонозын өвчин судлалын төв, , БНХАУ-ын Хөх хотын Гаалийн газар, Өвчин судлалын төв, Эрээний гаалийн газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна.
Хуралдааны үеэр 2 тал хил дамнасан зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр хийгдсэн 2023 оны ажлын тайланг хэлэлцэж, Монгол, Хятадын хилийн боомтуудын мэрэгч, шавж зэрэг дамжуулагчаар халдварлах зоонозын өвчний тандалтын үйл ажиллагаанд шинэ арга аргачлалыг нэвтрүүлэх, эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын үйл ажиллагааны мэдээллийн тасралтгүй байдлыг хангах зэрэг цаашид хэрэгжүүлэх ажлуудыг тохирч, протокол үйлдлээ.
Түүнчлэн Эрээн хотын Аялал, жуулчлалын эрүүл мэндийн төв, био аюулгүй байдлын 2, 3 дугаар зэргийн лаборатори болон Эрээн боомтын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, туршлага солилцов.
Views:
0