АТГ-аас ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороодын ЭБАТ-уудтай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цахим уулзалтыг зохион байгууллаа.
Энэхүү уулзалт нь Гаалийн ерөнхий газрын 2024 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Шударга байдлын үнэлгээг сайжруулах төлөвлөгөө”, мөрдөгчийн мэдэгдэлд дурдсан гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил арилгах албан бичгийн үр дүнг тооцон хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, үр дүнг тооцон хамтран ажиллах, Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах зорилготой.
Уулзалтад гаалийн ерөнхий газрын харьяа 19 гаалийн газар, хорооны албан хаагчид цахимаар оролцсон байна.
Views:
0