Гаалийн байгууллага гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, болзошгүй гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн хяналтын бүсэд мал, амьтны халдварт өвчин гарсан үед авах арга хэмжээний талаарх үзүүлэх сургалтыг (2024.05.29) Интердесижн гаалийн хяналтын бүсэд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Энэ нь гаалийн албан хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээс гадна, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой юм.
Сургалтанд УБГГ-ын удирдлагууд, Хорио цээрийн хяналт хариуцсан 20 гаруй гаалийн улсын байцаагч, Нийслэлийн мал эмнэлгийн газрын малын их эмч нар, Нийслэлийн онцгой байдлын газар, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэсийн адбан хаагчид болон амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлогч 15 ААН-ын төлөөлөл, гүний гаалийн хяналтын талбайн холбогдох албан тушаалтнууд орлцлоо.
Гүний гаалийн хяналтын талбайд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан үед авах хариу арга хэмжээний мэдлэгийг танхимаар олгож, авах арга хэмжээг газар дээр нь үзүүлэх сургалтаар баталгаажуулсан байна.
Views:
0