Гаалийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газартай хамтран гаалийн байгууллагад гаалийн улсын байцаагчаар шинээр томилогдохоор “Гаалийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, чиглүүлэх” сургалтад хамрагдаж байгаа оюутнуудад сургалт зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, комиссар Д.Золжаргал нар оюутнуудад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Авлигын шалтгаан, хор хөнөөл”, “Авлигын гэмт хэргийн”-ийн хуульчлагдсан байдал сэдвээр мэдээлэл хүргэж, харилцан ярилцав.
#Таны_Оролцоо_Чухал #авлигынэсрэгнэгдье
Views:
0