Улаанбаатар хот дахь гаалийн газар, “Элемент“ ХХК, Налайх дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран “Химийн хорт болон аюултай бодис, бараа бүтээгдэхүүнийг хадгалах, устгах үеийн аюулгүй ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн Хорио цээрийн албаас Гаалийн хилээр Химийн хорт болон аюултай бодис, бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх үед хорио цээрийн хяналтад хамрагдах бараа, бүтээгдэхүүнд эрсдэлийн удирдлагад суурилсан чанарын тохирлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, хүрээлэн буй орчинд учруулж буй хор, хөнөөлийн болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус үзүүлэх сургалтыг зохион байгуулав.
Үзүүлэх сургалтад Гаалийн харилцаанд оролцогч Химийн хорт болон аюултай бодис импортлогч аж ахуйн нэгжүүд, гүний гаалийн хяналтын бүсүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, ажилтнууд, тээвэр зуучийн байгууллагуудыг оролцуулан химийн хорт болон аюултай бодис, бараа бүтээгдэхүүнийг хадгалах, устгах үеийн аюулгүй ажиллагааны талаарх хууль эрх зүйн мэдээлэл өгөх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, сайжруулахад чухал ач холбогдолтой дадлага сургуулилт боллоо.
Views:
0