Гаалийн ерөнхий газар, МУИС-ийн Бизнесийн сургууль, Бүс ба зам санаачилга хамтран “ГЛОБАЛ БИЗНЕС ДЭХ ШИНЭ ХАНДЛАГА” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2024.10.25) Туушин зочид буудалд зохион байгуулж байна.
Уг хурал нь Монгол Улсад худалдааны салбарын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 100 жил, Гаалийн байгууллага үүсэж, хөгжсөний 112 жил, Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой давхцаж байгааг онцлон тэмдэглүүштэй.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь худалдаа ба гаалийн асуудлаар хийгдэх судалгааг хөхиүлэн дэмжих, глобал бизнес дэх шинэ хандлага, сорилт, боломжийн талаар судалгааны ажил, сайн туршлагыг хэлэлцүүлж, Монгол Улсын бизнесийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.
Тус хуралд худалдаа, гааль, глобал бизнесийн шинэ хандлагын талаар нийт 100 гаруй олон улсын болон дотоодын эрдэмтэн, судлаач, экспертүүд болон гаалийн байгууллагын албан хаагч, бусад байгууллагын төлөөлөл илтгэлүүдээ хэлэлцүүлэн оролцлоо.
Олон улсын бага хурлаас дүгнэлт гарган, шийдвэр гаргагчдад хүргэн, практикт хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээ зохион байгуулагчид онцлон тэмдэглэсэн.
Views:
0