ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван, Оросын Холбооны улсын Холбооны гаалийн албаны дэд дарга Владимир Ивиний урилгаар “Олон улсын гаалийн форум – 2024”-д оролцох үеэр хоёр талын ажил хэргийн уулзалт хийж, хилийн боомтуудын гаалийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаа, нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг дүгнэж ярилцлаа.
ОХУ-ын талаас Цагааннуур-Ташанта боомтыг өдөр бүр ажилладаг горимд шилжүүлэх саналыг тавьсны дагуу талууд 2025 ондоо багтааж тус асуудлыг дээд газарт уламжилж шийдвэрлүүлэхээр тохироод байна. Ирэх жил Цагааннуур боомтод бүтээн байгуулалтын ажил эхлэх бол, ОХУ-ын Ташанта боомтод 2026-2028 онд бүтээн байгуулалтын ажлыг хийх төлөвлөгөөтэй байгааг танилцууллаа.