ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 2021-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

АЛСЫН ХАРАА

Итгэлтэй, ил тод, инновацыг дэмжсэн байгууллага болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжинэ.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

ЗОРИЛТ 1: Олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, түүний аюулгүй байдлыг хамгаалах,

ЗОРИЛТ 2: Улсын хилээр хууль бусаар бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхтэй тэмцэх,

ЗОРИЛТ 3: Улсын төсвийн орлогыг шударга, үр ашигтай, үр дүнтэй бүрдүүлэх,

ЗОРИЛТ 4: Гаалийн байгууллагын дэд бүтэц, чадавхыг бэхжүүлэх.