ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ ЭРЭЛЧ НОХОЙ ХАРИУЦСАН ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар хороонд эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажлын байрны орон тоо гарсан тул малын эмнэл зүй /084101/, мал аж ахуй /081105/, эрх зүй 042101/, гаалийн удирдлага /041601/ мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ ажилласан, төрийн албаны шалгалтанд тэнцсэн ИРГЭН ТАНЫГ урьж байна.

Ажлын байр:

       Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хорооны эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/,
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг, /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, /Гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт,
  • Монголд улсын иргэний үнэмлэх,
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
  • Ажлын байрны тодорхойлолт,
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг / 1 ш нь анкет дээр наагдсан байх/

Сонгон шалгаруулах комисстой харилцах утасны дугаар: 352776

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Гаалийн ерөнхий газрын /УБ хот, СБД, 8-р хороо, 11-р хороолол/ 1 давхарт 102 тоот өрөөнд 2020 оны 02 дүгээр сарын21ний өдрийн 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд хүлээн авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *