“АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХООЛ ЗҮЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЗӨВ ДАДАЛ, ЗУРШИЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ажилтан, ажиллагсдад  эрүүл амьдралын  зөв дадал, зуршил бий болгох, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн сургалтын цагаар Иргэдийн хэрэглээний боловсролын төв” төрийн бус байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан  н.Даваадагвыг урин “Иргэн бүр эрүүл мэнд” уриан дор “Ажлын байран дахь хоол зүйн зохистой хэрэглээ, эрүүл амьдралын зөв дадал, зуршил” сэдвээр   ашигт эрдэс менералуудын давуу талыг таньж мэдэх талаар туршилт, сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 26  ажилтан, ажиллагсад хамрагдахаас  ажилтай-2, ээлжийн амралттай-3, чөлөөтэй-1 нийт 20 хүн хамрагдсан.

Сургалтаар ус,  ундны усны стандарт, цайрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ач холбогдлын талаар ойлголт авсны зэрэгцээ ажлын байран дахь уур амьсгал, хөдөлмөрийн бүтээмж дээшилж зөв дадал зуршилтай болоход ач холбогдлоо өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *