ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН НЯРАВУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Гаалийн байгууллагын хэмжээнд анх удаа харьяа гаалийн газар, хороодын няравуудад зориулсан сургалтыг ГЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсээс зохион байгууллаа.


Сургалтыг Бизкон аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Отгонбаяр анхан шатны баримт хөтлөлт, няравын дэлгэрэнгүй тайлан гаргах, нягтлан бодогч, няравын ажлын уялдаа холбоо (CIA, CMA, CPA, MBA) гэсэн сэдвүүдээр, ГЕГ-ын ХМССТ-ийн ахлах багш ГУАБ Ж.Чимгээ (Ph.D, дэд профессор) “Гаалийн мэргэжлийн сүр хүч-төрийн албаны ёс зүй” гэсэн сэдээр явуулсан байна. Мөн Улаанбаатар хот дахь гаалийн газрын агуулах, анхан шатны бүртгэлтэй танилцаж туршлага солилцсон нь няравууд хоорондоо мэдлэг, мэдээлэл, уялдаа холбоотой ажиллах, санхүүгийн анхан шатны баримт бүрдэл сайжрах, агуулахын бүртгэлийг чанаржуулах зэрэгт ач холбогдолтой сургалт болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *