ХБНГУ-ЫН ГААЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС “УЯЛДУУЛСАН СИСТЕМ, ГААЛИЙН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ-СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ХБНГУ-ын Холбооны Сангийн яам хооронд 2016 оны 11 дүгээр сард байгуулсан “Хамтран ажиллах тухай тунхаг бичиг”, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ХБНГУ-ын Гаалийн төв байгууллагын орлогч дарга Ханс Йосеф Хаас нар хамтран баталсан “Хамтран ажиллах төлөвлөгөө”-ний хүрээнд “Уялдуулсан систем, Гаалийн үнэлгээ” сэдэвт Сургалт-семинарыг 2018 оны 8-р сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь гаалийн газарт зохион байгууллаа. Сургалт-семинарын үйл ажиллагааг Европын холбооны Худалдааг дэмжих төслийн (TRAM) санхүүжилтээр ХБНГУ-ын Гаалийн төв байгууллагын эксперт ноён Йоханнес Форт, ноён Юрген Грасхофф нар удирдан явуулсан юм. Уг үйл ажиллагаанд Гаалийн ерөнхий газар, түүний харьяа гаалийн газар, хороодын нийт 37 гаалийн улсын байцаагч оролцсон бөгөөд олон улсын конвенци, хэлэлцээр, гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Европын холбооны болон ХБНГУ-ын гаалийн байгууллагын туршлага, практик үйл ажиллагаанаас суралцах боломжийг олгосон чухал ач холбогдолтой сургалт болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *