Монгол Улсын Гаалийн байгууллага Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Азийн орнуудын гаалийн байгууллагын шинэчлэл 2020-2023 төсөлд хамрагдах болсон. Төслийн хүрээнд гаалийн байгууллагын стратеги төлөвлөгөө, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж, бүрдүүлэлтийн дараах шалгалт, гаалийн лаборатори, өөрчлөлтийн менежмент, төслийн удирдлага болон бусад чиглэлээр гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байна.

Дэлхий нийтийн хэмжээнд КОВИД-19 вируст халдвар гарч, хилийн хязгаарлалт тогтоосон хэдий ч цахим хэлбэрээр ОУВС-ийн ахлах албан хаагч, мэргэшсэн эксертүүдтэй хамтран ажиллаж гаалийн байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, байгууллагын эрсдэлийн удирдлага, хууль сахилтын удирдлагын чиглэлээр холбогдох уулзалт зохион байгуулж байна.  

Хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ээлжит уулзалт зохион байгуулж “Гаалийн хяналт шалгалт бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, уялдаа холбоо; Бүрдүүлэлтийн дараах шалгалт” болон бусад чиглэлээр ОУВС болон Гаалийн Ерөнхий Газрын холбогдох нэгжийн албан хаагч нар оролцсон хамтарсан хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хурлаар төслийн хүрээнд 2020 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар ярилцаж, 2021 онд хэрхэн ажиллах чиглэлээр санал солилцон, дараагийн уулзалтаа төлөвлөсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *