Их британи, умард ирландын нэгдсэн хаант улсаас  монгол улсад импортлох загас загасан бүтээгдэхүүний чанар стандартыг тохиролцож, баталгаажууллаа

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын  хооронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны хил дамнасан гадаад худалдааны үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг багасгах зорилгоор эхлүүлсэн хамтын ажиллагаа үргэлжилж байна

ИБУИНХУ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яамны Худалдааны бодлогын хэлтэстэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт өнгөрсөн тавдугаар сард амжилттай болж, уулзалтын үр дүнд ИБУИНХУ-аас Монгол Улсад экспортлох тахианы махны эрүүл ахуйн гэрчилгээний эцсийн хувилбарыг харилцан тохиролцсон. Өчигдөр (2022.08.26) Гаалийн ерөнхий газрын гаалийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Ц.Гэндэнцэвээн, Мал эмнэлгийн ерөнхий газрын Баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Жеймс Холдер нар тус улсаас манай улсад импортлох “Загас, загасан бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ”-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.  

Монгол Улсад импортлох “Загас, загасан бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээг харилцан тохиролцсоноор чанар, стандартын шаардлага хангасан  бүтээгдэхүүнийг манай улсад импортлох боломж бүрдэж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *