Олон улсын валютын сангийн зөвлөх баг “гаалийн шинэчлэл”-ийг дэмжих чиглэлээр гаалийн ерөнхий газарт ажиллав

Олон улсын валютын сан (ОУВС)–гийн “Азийн орнуудын гаалийн байгууллагын шинэчлэл” төсөлд Монгол, Камбож, Лаос, Мяньмар Улсын гаалийн байгууллага 2020/2021-2022/2023 онд хамрагдаж байгаа билээ.  

Хамтын ажиллагааны хүрээнд тус төслийн ахлах эдийн засагч Тадацугу Мацудиара тэргүүтэй зөвлөх баг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-т 2022 оны 11 дүгээр сарын 01-14-ний өдрүүдэд ажиллаж “Стратегийн удирдлага, өөрчлөлтийн менежмент, Гааль-Татварын хамтын ажиллагаа, байгууллагын эрсдэлийн удирдлага, хууль сахилтын эрсдэлийн удирдлага” болон бусад чиглэлээр өнөөгийн байдалд дүн шижилгээ хийж ажиллаа.  

Зөвлөх баг Монгол Улсад ажиллах томилолтын хугацаандаа мөн Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөлтэй уулзаж гаалийн байгууллагын чиг үүргийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх, төсвийн орлогыг алдагдалгүй бүрдүүлэх, гаалийн байгууллагын шинэчлэлийг дэмжих чиглэлээр бодлогын төвшний уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна.  

Энэхүү техникийн туслалцааны үр дүнд “Стратегийн удирдлага, өөрчлөлтийн менежмент, бараанд хийх шалгалтыг бууруулах, хууль сахилтын эрсдэлийн удирдлагаГааль-Татварын хамтын ажиллагаауул уурхайн барааны экспортод гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, Гаалийн тухай хуулийн шинэчлэл”-ийг бэхжүүлэх чиглэлээр 23 зөвлөмж өгч, хэрэгжүүлэх хугацаа, арга замын талаар гаалийн байгууллагын удирдлагуудтай харилцан санал солилцлоо.  

Цаашид ОУВС-ийн “Азийн орнуудын гаалийн шинэчлэлийн хөтөлбөр”-т Монгол Улсын гаалийн байгууллагыг хамруулах хүсэлтээ Сангийн яамнаас илэрхийлсэн болно.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *