ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЪЯА ОРХОН АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР  “ЦАГААН  АРСЛАН” ЦОМООР ШАГНАГДЛАА.

Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж, улсын төсвийн орлого бүрдүүлэх, гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, гаалийн хяналт, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж, олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гаалийн байгууллагын дэд бүтэц, чадавхийг бэхжүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж ажилласныг үнэлж Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Цагаан арслан” цомоор Орхон аймаг дахь гаалийн газар шагнагдлаа.

Энэхүү эрхэм хүндэт шагнал Соёрхол, “Цагаан арслан” цомыг Эрдэнэт хотын нийт иргэдийн итгэл, сэтгэл, хүндлэл дагалдаж байгааг гэрчлэн Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/15 дугаар захирамжаар баталгаажуулсан байна.   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *