С.Цэрэнчимэд: Монголын гаалийн шинжилгээг БНХАУ-д “хүлээн зөвшөөрдөг“ болсон

Гаалийн төв лаборатори нь БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаас уул уурхай, хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр нийт 7 нэр төрлийн бүтээгдэхүүнд 34 үзүүлэлтээр зургаан жилийн хугацаатай итгэмжлэгдсэн гэрчилгээгээ авсан.

БНХАУ нь манай гадаад худалдааны гол харилцагч, экспортын барааны 90 гаруй хувийг эзэлдэг улс. Ингэснээр БНХАУ-д Монголын гаалийн шинжилгээг бүрэн хүлээн зөвшөөрдөг болж байгаа юм.

Бидний хувьд жилээс жилд БНХАУ-ын итгэмжлэлийн хүрээг өргөтгөх, цаашлаад салбар лабораториудаа ОУ-ын итгэмжлэлд хамруулах үндэс тавигдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *