“Барааг дотоодод болон гадаадад боловсруулах горим”-ыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар зүүн хойд азийн орнуудын уулзалт болж байна

✍️ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачилсан Их түмэн санаачилга (ИТС) нэгдэл одоогоор БНСУ, Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн дөрвөн гишүүн орны түвшинд хамтран ажиллаж байна.

✍️ Монгол Улсын Гаалийн байгууллагаас “Барааг дотоодод болон гадаадад түр хугацаагаар  боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтай жижиг дунд үйлдвэрлэлийн экспортыг дэмжих” төслийг 2019 онд санаачилсан. Энэ санаачилга биеллээ олох анхны уулзалт Улаанбаатар хотноо цахим болон биет хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж байна. 

✍️Барааг дотоодод болон гадаадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим гэдэг нь ямар нэг бүтээгдэхүүнийг хилээр түр оруулах эсвэл гадагшаа түр гаргах тухай ойлголт бөгөөд татварын таатай нөхцөлийг санал болгодог давуу талтай юм.

✍️Энэ нь гадаадад боловсруулах горимоор гаргасан бараа боловсруулалт хийгээд буцаад орж ирэхэд зөвхөн боловсруулалтын зардалд татвар төлнө гэсэн үг юм. (жишээ нь 1000 төгрөгийн нэхмэлийн утас гаргаад 1500 төгрөгийн даавуу болгож оруулахад боловсруулалтын зардал болох 500 төгрөгөөс л татвар төлөх… гэх мэт)

✍️Харин гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимоор улсын хилээр оруулахад тухайн бараанд ногдох татварыг тусгай дансанд байршуулаад, горимын дагуу боловсруулалт хийгээд барааг буцаан гаргахад тусгай дансанд байршуулсан татварыг буцаан олгоно. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.customs.gov.mn/2023/04/06/%D0%B8%D1%85-%D1%82%D2%AF%D0%BC%D1%8D%D0%BD-%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B0%D1%87%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0-%D0%B8%D1%82%D1%81-%D1%8B%D0%BD-%D0%B4%D0%BE%D1%82%D0%BE%D0%BE%D0%B4%D0%BE%D0%B4-%D0%B1%D0%BE/

#Гааль #Хамтын_ажиллагаа #Итгэмжлэгдсэн_аж_ахуйн_нэгж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *