ГЕГ-ын гаалийн зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-ны болон олон улсын хар тамхи, хууль сахиулах товчооны төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа

✅️ ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд болон ГЕГ-ын бусад төлөөлөл АНУ-ын Олон улсын хар тамхи, хууль сахиулах товчооны гадаад харилцаа хариуцсан байцаагч Мэттью Киллиан, Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны бүс нутгийн аюулгүй байдлын албаны тусгай агент Роберт Гуденкауф болон холбогдох төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Ж.Эрдэнэболд дарга Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Эл Пасо хотноо 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан хууль сахиулах, хилийн аюулгүй байдлын чиглэлээрх сургалтад Монгол Улсын гаалийн байгууллагын 5 албан хаагчдыг хамруулж гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсанд  талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

✅️ Уулзалтаар дээрх сургалтын үр дүнгээр Монгол Улсын гаалийн байгууллагын авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, гарсан үр дүнг танилцууллаа. Мөн цаашид хоёр  байгууллагын хамтран ажиллах чиглэл, хэрэгцээ шаардлагын  талаар ярилцаж, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлд болон бусад техникийн туслалцаа үзүүлэх боломжийн талаар санал солилцлоо. 

✅️Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Эл Пасо хотод зохион байгуулсан сургалтад гаалийн байгууллагын албан хаагчид амжилттай хамрагдаж, туршлага хуримтлуулан ирсэний үр дүнд Монгол Улсын гаалийн байгууллагын албан хаагч нар хил гаалийн хяналт шалгалтад ашиглагддаг тоног төхөөрөмжийг ашиглалт, арга тактикийн талаар багагүй мэдлэг, мэдээлэл хуримтлуулж чадсан байна. Энэхүү сургалтын үр дүнгээр Монгол Улсын гаалийн байгууллагын бусад гаалийн байцаагч нарт сургалтыг үе шаттайгаар үр дүнтэйгээр зохион байгуулсан байна. Сургалтад нийт 232 албан хаагчид биечлэн хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *