Э.Дуламсүрэн: Онгоцны буудал дээр хэн нэгний гуйлтаар дайвар ачаа буюу бусдад дамжуулах ачаа огт авахгүй байхыг анхааруулж байна 

📍 Сүүлийн 3 жилийн байдлаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, тарифын болон тарифын бус хязгаарлалттай барааг худал, эсхүл дутуу мэдүүлсэн, огт мэдүүлээгүй зөрчил дийлэнх буюу 43.3 хувийг эзэлж байна.

📍 Бусдад дамжуулах дайвар ачааг өөрийн нэр дээр авч ирж улсын хилээр нэвтэрсэн зорчигч та тухайн ачааг бүрэн хариуцдаг тул энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох өндөр эрсдэлтэй.

📍 Бусдад дамжуулах бараа буюу дайвар ачаатай тохиолдолд Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар дээр “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстойг анхааруулж байна. 

📍 Хэрэв танд дайвар ачаа, илгээмжийг явуулах зайлшгүй шаардлагатай байгаа бол албан ёсны олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлдэг эрх бүхий КАРГО үйлчилгээ эрхэлдэг байгууллагад хандаарай.

#Гаалийн_шинэчлэл #Цахим_гааль #ИлТод_нээлттэй

https://fb.watch/m0ehTaNNUv/?mibextid=cr9u03

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *